

БИДНИЙ ТУХАЙ
Бидний ойрын зорилго нь Женев орчмын бүс нутгийн талаарх мэдээ мэдээллийг харилцан хүртээмжтэй солилцох болон урлаг спортын секц дугуйлан хичээллүүлэх замаар хүмүүсийн нийгмийн идэвхийг сайжруулж, өөр хооронд нь ойртуулах явдал юм. Мөн цаашилбал Швейцарь Монгол 2 орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд өөрсдийн тус дэмжлэгийг үзүүлэх зорилготой.
Манай нийгэмлэг нь сайн дурын 6 ажилтантай бөгөөд бид нийгэмлэгийнхээ гишүүдийн амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, туслахдаа үргэлж баяртай байх болно.
Дашрамд дурьдахад манай нийгэмлэгт хандив тусламжаар орж ирэх орлого болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанаас олсон ашгийг зөвхөн зорилгынхоо хүрээнд зарцуулах юм. Мөн тухайн жил бүр орлого, зарлагын тайланг нийтэд ил тод хүртээхийн тулд тухай бүрт нь веб сайт дээрээ байршуулах юм.