top of page
Copie de logo1-2.png

Хүлээлгүйгээр гишүүнээр элсэнэ үү !

Гишүүнчлэлийн давуу тал

Бусад ашгийн бус байгууллагуудын нэгэн адил манай нийгэмлэгийн зорилго бол гишүүдийнхээ сэтгэл ханамжинд тулгуурлан ажиллах юм. Та манай "Нүүдэлчдийн нйигэмлэг"-т элссэнээр дараах давуу талуудтай. 

  • Франц хэлний курс болон компьютерийн курст үнэ төлбөргүй суралцах 

  • Нийгэмлэгээс зохиогдох бүх төрлийн арга хэмжээнд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй оролцох эрх

  • Нийгэмлэгийн салшгүй гишүүн

  • Нийгэмлэгийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүртэх  

 

Нэмж дурьдахад бид таны өдөр тутмын амьдралыг сайжруулахад туслах сургалтуудыг санал болгохоор төлөвлөж байна (Жишээ нь: Ажил хайх аргачлалын курс). Дадлагажигч гишүүд эдгээр сургалтанд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамрагдах давуу талтай.  

 

Нийгэмлэгийн гишүүд гэдэг нь: Албан ёсоор бүртгүүлэн, гишүүнчлэлийн хураамжаа бүрэн төлж элсэн орсон гишүүнийг хэлнэ.  

Нийгэмлэгийн гишүүдийг хоёр ангилна: Идэвхитэй ба идэвхигүй

  • Идэвхитэй гишүүн нь: Үйл ажиллагаа, хөтөлбөрт санал оруулах, шинэ төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах, нийгэмлэгийн сайн дурын идэвхитэн гишүүн. 

  • Идэвхгүй гишүүн нь: Нийгэмлэгийн удирдлагад шууд оролцохгүй гишүүн. Нөгөө талаас идэвхитэй гишүүний адил (нэмэлт төлбөр төлөн баталгаажуулах) олон давуу талыг эдлэх боломжтой. Жишээ нь: Франц хэлний үнэгүй курсэд хамрагдах. 

Бүртгэлийн маягт

Онлайнаар шууд бүртгүүлж, нийгэмлэгийн нэг хэсэг болоорой! 

bottom of page